Карт

Мэдээ

Зүүн Азийн залуучуудын наадмаас анхны алтан медалиа Жүдо бөхийн төрлөөр хүртлээ

Зүүн Азийн залуучуудын наадмаас анхны алтан медалиа Жүдо бөхийн төрлөөр хүртлээ

Зүүн Азийн залуучуудын наадам манай улсад анх удаа зохиогдож байгааг өмнө нь мэдээлсэн. Өчигдөр боксын спортын төрлөөр нээн эхэлсэн ба өнөөдрөөс 3х3 сагсан бөмбөг, Бокс, Бадминтон, Э-Спорт, Ширээний теннис, Жүдо, Хөлбөмбөг зэрэг төрлүүд үргэлжлэн явагдаж байна. Тэгвэл тус наадмаас анхны алтан медалийн болзлыг 44кг-ын жинд Мон-Алтиус Цагаанбаатар Академийн тамирчин Тогтбаатарын Отгонжаргал хангаж “Степпе Арена”-д төрийн дуулал эгшиглүүлэхээр болжээ. Т.Отгонжаргал аваргын төлөө Тайваний Хуан Вень-И тэй цаг сунган өрсөлдсөн бөгөөд 4:10 ийн харьцаатай торгуулиар ялалт байгуулсан байна. Манай улсаас Жүдо бөхийн 7 жинд Үндэсний Олимпын Хорооны 56 тамирчин өрсөлдөж байгаагаас эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан Т.Ариунзаяа хүрэл медалийн төлөө БНСУ-ын тамирчин Баек Жи Хо-той барилдаж, өрсөлдөгчөө цэвэр ялж, хүрэл медалийн эзэн болсон байна.

Зүүн Азийн залуучуудын наадам манай улсад анх удаа зохиогдож байгаа билээ. Өчигдөр боксын спортын төрлөөр нээн эхэлсэн ба өнөөдрөөс 3х3 сагсан бөмбөг, Бокс, Бадминтон, Э-Спорт, Ширээний теннис, Жүдо, Хөлбөмбөг зэрэг төрлүүд үргэлжлэн явагдаж байна. Тэгвэл тус наадмаас анхны алтан медалийн болзлыг 44кг-ын жинд Мон-Алтиус Цагаанбаатар Академийн тамирчин Тогтбаатарын Отгонжаргал хангаж “Степпе Арена”-д төрийн дуулал эгшиглүүлэхээр болжээ. Т.Отгонжаргал аваргын төлөө Тайваний Хуан Вень-И тэй цаг сунган өрсөлдсөн бөгөөд 4:10 ийн харьцаатай торгуулиар ялалт байгуулсан байна. Манай улсаас Жүдо бөхийн 7 жинд Үндэсний Олимпын Хорооны 56 тамирчин өрсөлдөж байгаагаас эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд барилдсан Т.Ариунзаяа хүрэл медалийн төлөө БНСУ-ын тамирчин Баек Жи Хо-той барилдаж, өрсөлдөгчөө цэвэр ялж, хүрэл медалийн эзэн болсон байна.

   С.Өсөхбаяр

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ