Карт

Мэдээ

Хөлбөмбөгийн U18 насны эмэгтэй шигшээ баг маргааш БНХАУ-ын эсрэг тоглоно

Хөлбөмбөгийн U18 насны эмэгтэй шигшээ баг маргааш БНХАУ-ын эсрэг тоглоно

Монгол улсад анх удаагаа болох гэж буй “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадамд өрсөлдөх Монголын 18 насны Эмэгтэй шигшээ баг өнөөдөр тэмцээний өмнөх бэлтгэлээ МХБХ-ны талбайдаа базаалаа. Манай шигшээ баг эхний тоглолтоо маргааш буюу 08-р сарын 17-нд 17:00 цагаас БНХАУ-ын шигшээ багтай хийх юм. Та бүхэн хүрэлцэн ирж шигшээ багийн залуучуудаа дэмжээрэй.

🏟Тоглолтын хуваарь: /ЭМЭГТЭЙ/


✅08-р сарын 17-нд
🇰🇷KOR - 🇭🇰HKG 🕧12:30 цагаас
🇲🇳MGL - 🇨🇳CHN 🕔17:00 цагаас
✅08-р сарын 19-нд
🇰🇷KOR - 🇨🇳CHN 🕧12:30 цагаас
🇭🇰HKG - 🇲🇳MGL  🕔17:00 цагаас
✅08-р сарын 21-нд
🇨🇳CHN - 🇭🇰HKG 🕧12:30 цагаас
🇰🇷KOR - 🇲🇳MGL 🕔17:00 цагаас

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ