Карт

Мэдээ

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын тоглолтууд өнөөдрөөс эхэлнэ

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын тоглолтууд өнөөдрөөс эхэлнэ

Анх 2009 онд Сингапур улсад зохиогдож байсан Зүүн Азийн залуучуудын наадам анх удаа  “Ulaanbaatar-2023” нэрэн дор наймдугаар сарын 16-ны лхагва гарагаас  23-ны лхагва гараг хүртэл долоо хоног үргэлжилнэ. Уг наадамд Сагсан бөмбөг, хөлбөмбөг, э-спорт, бокс гэх мэт 12 спортын төрлөөр 11 орны 808 баг тамирчин, 226 дасгалжуулагчид ур чадвар, авхаалж самбаагаа өрсөлдүүлж ирээдүйн Олимп, Дэлхийн аварга болох замыг нь засаж, хаалгыг нь нээн таниулах ач холбогдолтой.

Тус наадмын бэлтгэл ажлын талаар Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр “Азийн спортын холбоодоос томилогдсон  техникийн болон шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан зэрэг нийт 1600 гаруй хүн энэхүү Азийн наадамд оролцохоор байна. Наадмын бэлтгэл ажлыг хангасан бөгөөд сайн дурын 1000 гаруй хүн гар бие оролцож байна. Нээлтийн үйл ажиллагаанд л гэхэд 400 гаруй уран бүтээлч ажиллаж байна” хэмээн мэдээллээ.

“Улаанбаатар-2023” Зүүн Азийн 11 орны залуучууд чуулсан тус наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 20:30 минутаас Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Өнөөдөр Сүхбаатарын талбайд сагсан бөмбөгийн 3х3 төрөл, Бөхийн өргөөнд боксын тоглолтуудаар уг наадмын анхны тэмцээнүүд эхлэх ба тэмцээний хуваарь болон зохиогдох газруудын мэдээллийг та бүхэн доорх хүснэгтээс сонирхоно уу.

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ