Карт

Мэдээ

Неймар Саудын Арабын Аль-Хилал багтай 300 сая долларын гэрээгээр нэгдлээ

Неймар Саудын Арабын Аль-Хилал багтай 300 сая долларын гэрээгээр нэгдлээ

Бразил улсын хөлбөмбөгийн супер од өдгөө 31 настай довтлогч Неймар Саудын Арабын Аль-Хилал багтай спортын түүхэн дэх хамгийн өндөр гэрээний нэгд тооцогдох 300 сая долларын гэрээг үзэглэлээ. Саудын Арабын мэргэжлийн лиг өмнө нь Лионель Месси болон Килиан Мбаппе нарыг өөрсдийн клубтээ авахаар оролдож байсан ч бүтэлгүйтэл амссан. Харин энэ удаа Парис Сайнт-Жермайн баг болон Неймартай хэлэлцээрт хүрч түүнийг Аль-Хилал клубт нэгтгэж чаджээ.

Аль-Хилал клуб түүнд 400 сая долларын цалин амласан ба үлдсэн 100 сая долларыг сурталчилгааны орлогоос нэмэлтээр олгох заалттай гэрээ хийсэн хэмээн Европын хөлбөмбөгийн чөлөөт сэтгүүлч Фабризио Романа мэдээлсэн байна.

Неймар нь өмнө нь 2017 онд Барселона клубтэй 263 сая гэрээ хийж тухайн үедээ хамгийн өндөр гэрээнд тооцогдож байв. 2014 онд болсон Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Бразил улсын шигшээтэй хийх тоглолтод нуруундаа хүнд бэртэл авч түүний замнал хүнд үеийг туулсан боловч тэрээр дахин спортын түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй гэрээг өөрийн нэрэн дээр бүртгүүллээ. Неймар ПСЖ клубт нийт зургаан жил тоглохдоо 178 тоглолтод оролцож 118 гоолыг эсрэг багийн хаалганд оруулснаар тус клубийн дөрөв дэхь мэргэн буучаар бүртгэгддэг ба Бразилын шигшээ багийн өмсгөлтэй 124 удаа талбайд гарч улсынхаа нэрийн дор 77 гоолыг оруулснаар өнөө цагийн шилдэг довтлогчдын нэгд зүй ёсоор тооцогддог билээ.

Мөн Саудын Арабын Аль-Хилал клуб гэрээнд нэмэлт томоохон хөнгөлөлтүүд үзүүлж буй ба

Үүнд:

  • Тоглолт бүрд хувийн онгоцоор зорчин ирэх
  • Туслах ажилчидтай хувийн том эдлэн
  • Ал-Хилал баг хожил байгуулах бүрд 80.000 еврогийн бонус цалин
  • Өөрийн сошиал хаягууд болон бусад хэвлэл мэдээлэлд Саудын Арабыг сурталчлах бүрд 500.000 еврогийн бонус өгөхөөр тохиролцсон байна.

С.Өсөхбаяр

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ