Карт

Статистик мэдээ

AsianCup-2025 Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат, Монгол улсын шигшээ баг AsianCup-2025 тэмцээнд оролцох эрхээ хэрхэн авах вэ?

AsianCup-2025 Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат, Монгол улсын шигшээ баг AsianCup-2025 тэмцээнд оролцох эрхээ хэрхэн авах вэ?

AsianCup-2025 Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат, Монгол улсын шигшээ баг AsianCup-2025 тэмцээнд оролцох эрхээ хэрхэн авах бэ?
AsianCup-2025 тэмцээн Jordan улсад зохион байгуулагдах бөгөөд энэхүү тэмцээнд цомын төлөө өрсөлдөх 16 улсын шигшээ багийг тодруулах Qualifiers /сонгон шалгаруулалт/ шатанд өрсөлдөх 24 багийн нэрс 2023.02.26-ны өдрөөр эцэслэн тодорлоо. 
Энэхүү 24 багийн 16 баг нь 2021 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эрхээ авсан бол, Iraq, Qatar, United Arab Emirates, Guam, Thailand, Mongolia, Hong Kong улсуудын 8 шигшээ Pre-Qualifier урьдчилсан 2 шатны сонгон шалгаруулалтаар Qualifiers шатны эрхээ авч 24 баг бүрдлээ. 
Сануулахад 
2022.06.02-04-ний өдрүүдэд West region эхний шат 
2022.11.10-12-ны өдрүүдэд East Region эхний шат
2023.02.20-22-ны өдрүүдэд West region-ны урьдчилсан 2-р шатны тоглолт явагдаж Iraq, Qatar, United Arab Emirates багууд эрхээ авсан бол 2023.02.24-26-ны өдрүүдэд East Region-ны урьдчилсан 2-р шатны тоглолт явагдаж Guam, Thailand, Mongolia, Hong Kong улсууд 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөх 24 багт /Qualifiers/ багтсан.  

AsianCup-2025-д өрсөлдөх 16 багийг шалгаруулах сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдах ба эхний сонгон шалгаруулалт 2023.11, 2024.02 сард, 2 дахь шалгаруулалт 2024.11, 2025.02 саруудад зохион байгуулагдана. 
AsianCup-2025-д өрсөлдөх 16 баг хэрхэн тодрох бэ?
Дээрх 24 баг 2 шатны сонгон шалгаруулалтанд оролцож 16 баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох, цомын төлөө өрсөлдөх эрхээ авна. 
Fiba-аас албан ёсоор сонгон шалгаруулалт зохион байгуулах форматыг өөрчилсөн талаар мэдээлэл гараагүй учир өнөөдрийг хүртэл сонгон шалгаруулалт хийгдэж байгаа форматаар хэрхэн 16 багийг сонгон шалгаруулах талаар мэдээллийг та бүхэндээ хүргье. 
AsiaCup 2025 тэмцээний эхний сонгон шалгаруулалтанд өрсөлдөх 24 багийг газар зүйн байрлалаас нь хамаарч East region, West region хэсэгт 12-12 баг Fiba-ын чансааны дарааллаар 4 сагсанд хуваарьлагдана. /зурагт өнөөдрийн чансаагаар 4 сагсанд хуваарьласан болно/
Өөрөөр хэлбэл East Region бүсийн 12 баг 4 багтай 3 хэсэгт хуваагдах бөгөөд хэсэг бүрт /Pot1, Pot2, Pot3, Pot4/ сагснаас нэг нэг баг сугалаагаар хуваарьлагдана. West Region мөн адил зарчмаар хуваарьлагдана. East Region 3 хэсэг, West Region 3 хэсэгт хуваагдана. 

Багууд дээрх зарчмаар хэсэгт бүрт хуваарьлагдаж эхний шатны сонгон шалгаруулалтыг 2023.11 сар болон 2023.02 сард зохион байгуулж хэсэг бүрийн эхний 2 байр эзэлсэн баг нийт 12 баг /East Region 6 Баг, West Region 6 баг/ AsianCup-2025 тэмцээнд оролцох эрхээ шууд авах бол хэсэг бүрийн 3-р байр эзэлсэн 6 баг 2-р шатны сонгон шалгаруулалтанд оролцоно. 
2-р шатны сонгон шалгаруулалт 2024.11 сар болон 2025.02 сар зохион байгуулагдана. 
1-р шатны сонгон шалгаруулалтаар East Region, West Region бүсийн тус бүр 3 хэсгийн хэсэг тус бүрээс 3-р байраар шалгарсан 3 баг нэг хэсэгт орж /East, West холилдохгүй/ тойргоор тоглон хэсгийн эхний 2-р байр AsianCup-2025 тэмцээнд оролцох эрхээ авна. 

Зохион байгуулагч орны давуу эрх: 

AsianCup 2025-ын Jordan улс зохион байгуулах бөгөөд эхний сонгон шалгаруулалтаас хэсгийн эхний 2 байрт шалгарвал дүрмийн дагуу шууд эрхээ авна. Хэрэв 3-р байраар шалгарвал тухайн бүсийн нөгөө 2 баг зөвхөн нэмэлт 1 эрхийн төлөө хоорондоо 1 биш 2 тоглолт хийх бөгөөд 2 тоглолтын нийлбэр оноогоор ялагч тодорч эрхээ явна. Хэрэв 4-р байрт бичигдвэл тухайн бүсийн хэсгийн 3-р байраар шалгарсан 3 баг Азийн аварга шалгаруулах тэмцээний 1 эрхийн төлөө өрсөлдөнө. 

Монгол улсын шигшээ багийн боломж:


Манай улсын шигшээ багийн хувьд East Region бүсийн Pot4-т багтах бөгөөд  Pot1, Pot2, Pot3 9 багаас 3 багтай нэг хэсэгт өрсөлдөнө. Pot1, Pot2-т байгаа 6 багийн хувьд дэлхийн чансаанд эхний 40-д байгаа хүчтэй өрсөлдөгч нар багтаж байна. 
Харин Pot3-ын хувьд 2023.02.24-26-ны өдрүүдэд болсон урьдчилсан шатанд манай улсын шигшээ багтай тоглосон Guam улсын шигшээ баг, тэдэнтэй ойролцоо чансаатай Indonesia улсын шигшээ баг болон манай шигшээ багтай ойролцоо түвшинд өрсөлддөг Chinese Taipei шигшээ багууд багтаж байна. 

Эхний шалгаруулалтын тухайд Pot1, Pot2-т байгаа хүчтэй өрсөлдөгч нарыг хожих боломж бага хэдий ч Pot3-т байгаа багуудыг хожих бүрэн боломжтойг нутгийн дэвжээнээ хэрхэн тоглосноос харсан. Тиймээс эхний шатны сонгон шалгаруулалтаас шууд эрхээ авах боломж бага боловч хэсгийн 3-р байраар шалгарч 2-р шатны сонгон шалгаруулалтанд өрсөлдөх боломж бий. Энэ шатнаас ч мөн адил Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхээ баталгаажуулах боломжтой. Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ багийг түүхэн амжилт бүтээх шийдвэрлэх 2 шатны том тоглолтууд хүлээж байна. 
Хөгжөөн дэмжигчид та бүхэндээ хандаж хэлэхэд энэ шатыг бид бүхэн анх удаагаа давж, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөх 24 багийн нэгээр анх удаагаа шалгарч түүхэн амжилт үзүүлсэн, цаашид ч амжилт үзүүлэхээр баг тамирчид, дасгалжуулагч нар болон холбооны зүгээс хичээн ажиллаж байгаа тул бүх цаг үед багаа үнэнчээр дэмжээрэй.  Баг тамирчиддаа амжилт хүсье. 

Нийтлэгч: Мандаа 

Pb: MBA Монголын Сагсан Бөмбөгийн ХОЛБОО/Mongolian Basketball Association

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ