Карт

Статистик мэдээ

NBA-ын драфт - 2023 Victor Wembanyama-г аль баг авах боломжтой бэ.

NBA-ын драфт - 2023 Victor Wembanyama-г аль баг авах боломжтой бэ.

Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг болох NBA-ын драфт нь улирлын тоглолтод үзүүлсэн багийн амжилтаас хамаарч хэддүгээр сонголтыг хийхийг шийддэг байсан бол 1990 оноос хойш хамгийн муу багт хамгийн их боломжийг өгөх байдлаар сугалааны системийг бий болгожээ. 
1947–1965: Territorial picks
Багууд улирлын ялалт болон хожигдлын урвуу дарааллаар драфтын дарааллыг тодорхойлдог байсан. 
1966–1984: Coin flip
1966 онд NBA драфтын системээ шинэчилж, хамгийн муу багуудын хооронд зоос эргүүлэх аргыг нэвтрүүлсэн. 
1985–1989: Early lottery system
1984 оны драфтад Хьюстон Рокетс зоос эргүүлж драфтын эхний сонголтыг хийсний дараа NBA-г хамгийн муу амжилттай дуусгахын тулд улирлын тоглолтондоо санаатайгаар хожигдож байгааг болиулах үүднээс сугалааны системийг нэвтрүүлсэн. Энэ систем нь плей-офф-д орохгүй баг бүр тэгш боломж авах зохицуулалттай байсан. Бусад багууд эхний тойргийн сонголт хийхдээ ялалт, хожигдлын рекордын урвуу дарааллаар сонгож байсан.
1987 оноос эхлэн NBA сугалааны системийг өөрчилсөн бөгөөд ингэснээр зөвхөн эхний гурван сонголтыг сугалаагаар тодорхойлдог. Өөрөөр хэлбэл гурван дугтуйг сугалсны дараа плей-офф-д ороогүй үлдсэн багууд ялалт, хожигдлынхоо урвуу дарааллаар сонгоно, гэхдээ нэг онцлог нь хамгийн муу үзүүлэлттэй баг дөрөв дэх, хоёр дахь хамгийн муу баг таваас доошгүй сонголт хийх боломжтой гэсэн үг юм.
Since 1990: Weighted lottery system
1990 оноос хойш: Хувь тэнцүүлсэн сугалааны систем
1990 онд NBA сугалааны форматыг хамгийн муу амжилт үзүүлсэн багт эхний сонголтоо хийх хамгийн их боломжийг олгох байдлаар өөрчилсөн. Тухайн улирлын хамгийн амжилттай баг эхний сонголтыг хийх 66 сугалаанаас 11 сугалааг, хоёр дахь хамгийн муу нь 9 сугалаа гэх мэт. 
Хэдийгээр хамгийн бага боломжтой байсан /1 сугалаатай/ Орландо Мэжик 1993 онд 1-р сонголтыг хийх сугалааг хожсон нь хамгийн муу амжилттай бус NBA-ын шилдэг баг байсан энэхүү системийг өөрчлөх шаардлагатай болгожээ.
Ингээд NBA 1994 оны драфтаас боломжит 1000 сугалааг бий болгож хамгийн муу амжилттай багт 1-р сонголтыг хийх хамгийн их боломжийг олгох шинэ системийн суурь бий болсон бөгөөд 2019 оны драфтаас эхлэн өнөөдрийн мөрдөж байгаа системийг хэрэгжүүлж эхэлжээ. 

№1 NBA-д Weighted lottery system хэрэгжсэнээс хойш 33 удаагийн драфтын үйл ажиллагаа явагдсанаас хойш драфтын эхний 5 сонголтыг сугалааны өмнөх дарааллын дагуу драфтын сугалаа тодорсон ердөө ганц тохиолдол гарсан нь 2016 оны драфт юм. 

Драфт №1 Philadelpia 76ers баг Ben Simmons

Драфт №2 Los Angeles Lakers баг Brandon Ingram

Драфт №3 Boston Celtics баг Jaylon Brown

Драфт №4 Phoenix Suns баг Dragan Bender

Драфт №5 New Orlean Pelicans баг Kris Dunn

№2 NBA-ын драфтын 1-р сонголтыг сүүлийн 33 жилийн хугацаанд 18 баг хийж байсан. 
Charlotte Hornets, Detroit Pistons, Golden State Warriors, Houston Rockets, Phoenix Suns, Portland Trail Blazers, San Antonio Spurs, Toronto Raptors багууд тус бүр 1
New Orleans Pelicans, Chicago Bulls, Milwaukee Bucks, Minnesota Timberwolves, Philadelphia 76ers, Washington Wizards багууд тус бүр 2 удаа
Brooklyn Nets, Cleveland Cavaliers, Los Angeles Clippers багууд тус бүр 3 удаа
Orlando Magic баг 4 удаа 1-р сонголтыг хийж байв.


№3 Сүүлийн 33 жилийн хугацаанд драфтын эхний 5 сонголтыг 29 баг ядаж нэг удаа сонгож байсан бол Indiana Pacers баг эхний таван сонголтыг огт хийгээгүй байна. 
San Antonio Spurs, Utah Jazz багууд 1 удаа
Boston Celtics баг 2 удаа
Detroit Pistons, Houston Rockets, New Orleans Pelicans, New York Knicks, Portland Trail Blazers багууд 3 удаа
Dallas Mavericks, Los Angeles Lakers, Miami Heat, Milwaukee Bucks, Phoenix Suns багууд 4 удаа
Atlanta Hawks, Oklahoma City Thunder, багууд 5 удаа
Denver Nuggets, Golden State Warriors багууд 6 удаа
Brooklyn Nets, Chicago Bulls, Sacramento Kings, Toronto Raptors багууд 7 удаа
Cleveland Cavaliers, Los Angeles Clippers, Washington Wizards багууд 8 удаа
Philadelphia 76ers баг 9 удаа
Charlotte Hornets, Orlando Magic багууд 10 удаа
Minnesota Timberwolves баг 11 удаа
Memphis Grizzlies баг 12 удаа тус тус эхний 5 сонголтыг хийж байжээ. 


№5. Тухайн жилдээ хамгийн баг боломжтой байсан ч драфтын 1-р сонголтыг сонгох эрхийг хожиж байсан багууд. 
1993 онд Orlando Magic боломжоороо 11-рт жагсаж байсан
2008 онд Chicago Bulls боломжоороо 9-рт жагсаж байсан
2014 онд Cleveland Cavaliers боломжоороо 9-рт жагсаж байсан
2011 онд Los Angeles Clippers боломжоороо 8-рт жагсаж байсан
2000 онд New Jersey Nets, 2007 онд Portland Trail Blazers, 2019 онд New Orleans Pelicans тус тус боломжоороо 7-д байсан хэдий ч сугалаанд азтай байж 1-р сонголтыг сонгож байв.

№6 Драфтад хамгийн өндөр магадлалтай баг 1-р сонголтыг хийсэн тохиолдол

Сүүлийн 33 жилийн драфтын сугалаанд драфтын өмнөх байрлалаар 1-р сонголтыг сонгох магадлал өндөртэй байсан багуудаас ердөө 7 баг /1990 онд New Jersey Nets, 2003 онд Cleveland Cavaliers, 2004 онд Orlando Magic, 2015 онд Minnesota Timberwolves, 2016 онд Philadelphia Sixers, 2017 онд Brooklyn Nets, 2018 онд Phoenix Suns/ хүссэн 1-р сонголтыг хийж байсан бол 26 удаад нь магадлал бага байсан багууд 1-р сонголтыг хийж байжээ. /2019 оноос хойш хамгийн муу амжилттай 3 багийн боломж ижил болгосон, 2020 онд Minnesota Timberwolves, 2021 онд Detroit Pistons, 2022 онд Orlando Magic/

Драфтын сугалааны өмнөх байрлалд 1-рт буюу хамгийн өндөр магадлалтай байсан хэдийн ч 18 баг 26 удаагийн драфтад эхний сонголт хийж чадаагүй. 

№7 Францын шигшээ багийн тоглогч Victor Wembanyama-ыг драфтаар сонгохын төлөө NBA-ын багуудын өрсөлдөөн ихтэй байна. Тэгвэл msports-ын зүгээс урьдчилан гаргасан NBA-ын 2022-2023 оны улирлын хамгийн тааруу амжилттай багуудыг сонгох магадлал хамгийн өндрөөр нь харуулбал:

          1. Houston Rockets /140/

          2. Detroit Pistons /140/

          3. Charlotte Hornets /140/

          4. San Antonio Spurs /125/

          5. Orlando Magic /105/ багууд хамгийн өндөр магадлалтай байна. 

 

 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ