2022-06-03
Монголд анх удаа Параглайдингийн дэлхийн цомын тэмцээн зохион байгуулах эрх авлаа! Агаарын Спортын Шонхор Клуб жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "МОНГОЛЫН ЦОМ - 2022" Параглайдингийн цэгт онолтын тэмцээнээ FAI (дэлхийн агаарын спортын холбоо) - ын CAT2 буюу дэлхийн цомын тэмцээнд амжилттай бүртгүүлсэн. Уг тэмцээн маань World Cup event болж албан ёсоор баталгаажсан тул таны оролцсон амжилт олон улсад үнэлэгдэж дэлхийн тамирчдын чансаа тодорхойлох оноонд бүртгэгдэж Монгол тамирчид бид дэлхийд чансаагаараа эрэмбэлэгдэх боломжтой болж байгаа юм.