1996-04-15
1996 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Баянгол зочид буудлын “А” корпусын хоёрдугаар давхарт анхны санаачлагчдын хурлаа хийж, Монголын боулингийн холбооны Ерөнхийлөгчөөр Хилийн цэргийн дэд хурандаа Б.Жаргалсайхан, дэд ерөнхийлөгчөөр Бизнес банкны захирал А.Давааням, Ерөнхий нарийн бичгийн даргаар Хөрөнгийн биржийн дэд захирал О.Батбилэг, Удирдах зөвлөлийн гишүүдээр н.Лхагваням, Ж.Наранцацралт, н.Батболд, А.Батсайхан, Н.Жаргалсайхан нар сонгогдож, улмаар журмаа гарган баталжээ.